Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНалайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1.02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан энэ сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт оржээ.
Тухайлбал, хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэлийн замналд өөрчлөлт орж, зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгджээ. Мөн хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэл болон ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад-Налайх - Баруун 4 зам" чиглэлийн зураглалд Налайх дундын 1, Налайх дундын 2 автобусны зогсоол нэмэгдсэн байна.
Ч.Ариунболд