Хөрөнгө оруулагч нартай холбоотой хэргийг хянан шийдвэрлэхээр ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой хэрэг, материалыг хянах ажлын хэсгийг Улсын ерөнхиий прокурорын газрын дэргэд байгуулжээ.
Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагч нарын хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийн байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, хянах 17 прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг сүүлийн 6 жилийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гадаадын 300 гаруй хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой хэрэг, материалыг хянан судлах юм. ХЗДХЯ-наас дахин нягталж, хянуулахаар хүсэлт гаргаж ирүүлсэн дээрх төрлийн хэргүүдийг тус тус хянаж, холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна.