“Galaxy S24”-ийн урьдчилсан захиалгын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-01-26 16:30:55

СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 26 /OANA/. Samsung Electronics компанийн шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy S24 ухаалаг гар утас Өмнөд Солонгост урьдчилсан захиалгаар 1.2 сая гаруй ширхэг зарагджээ. 


Урьдчилсан захиалга нэгдүгээр сарын 16-нд эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 19-25-ны хооронд 1.21 сая ширхэг зарагдаад байгаа нь өмнөх загварын тогтоосон дээд үзүүлэлтээс /1.09 сая/ давсан гэж тус компани мэдээлэв. Түүнээс хамгийн үнэтэй S24 Ultra загварын урьдчилсан захиалга нийт захиалгын 60 хувийг эзэлж байгаа бол Galaxy S24 Plus 21 хувь, Galaxy S24 19 хувийг тус тус эзэлжээ.


Samsung Electronics нь Galaxy цувралын ухаалаг гар утасны хамгийн сүүлийн үеийн загварууддаа хиймэл оюун ухааны системийг суулгажээ. Тухайлбал, утсаар ярих үед шууд орчуулах функцтэйгээс гадна камерын үзүүлэлтүүдийг сайжруулжээ.


Шинэ Galaxy S24 гар утсыг нэгдүгээр сарын 31-нээс эхлэн дэлхий даяар албан ёсоор борлуулж эхэлнэ.

相关新闻