Нийт 193.3 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-15 09:53:23

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар гуравдугаар сарын эхний 15 хоногт нийт 193.3 сая сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Үүнд:

  • Гуравдугаар сарын 14-нд 55.8 сая ам.доллар,
  • Гуравдугаар сарын 13-нд 44 сая ам.доллар,
  • Гуравдугаар сарын 7-нд 40 сая ам.доллар,
  • Гуравдугаар сарын 5-нд 53.5 сая ам.доллар нийлүүлэв.

Тодруулга: Ялгаатай ханшаар хийсэн арилжаа гэдэг нь банкуудын өгсөн саналын ханшаар амжилттай биелүүлсэн арилжааг нэрлэдэг байна. 

Харин нэг ханшаар хийх арилжаа нь банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлснийг хэлнэ. 

相关新闻