Шайбтай хоккейн IV дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Шайбтай хоккейн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV дивизоны тоглолт ирэх сарын 16-нд Кувейтэд эхэлнэ.
Тус тэмцээнд Монгол, Кувейт, Малайз, Индонезийн баг оролцох юм.
Монголын баг тэмцээний нээлтийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд Индонезтой, 18-нд талбайн эзэн Кувейттэй, 19-нд Малайзын эсрэг тоглох хуваарьтай байна. Шигшээ багийг А.Мэргэн, Б.Зоригт нар удирдаж байгаа юм.
Монголын хоккейчид өнгөрсөн жил тус тэмцээнээс мөнгөн
медаль хүртсэн. Энэ удаад алтан медаль хүртэх зорилготой байгаа ажээ.