Өсвөрийн сэлэмчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-11 10:23:55

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Туялзуур сэлэмний өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо өнөөдөр эхэлж байна.


Найман өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монголоос 17 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох бөгөөд өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Багийг Ц.Жигжидсүрэн дасгалжуулагч ахлан явах бөгөөд сэлэмчид ганцаарчилсан ангилалд хоёр төрлөөр, багийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй хүнд сэлэмний төрлөөр оролцох юм.


Бүрэлдэхүүнд “Дуэль”-ийн ес, “Илдэн” клубийн хоёр, “УБ фенсинг”-ийн хоёр, “Хангарьд”-ын нэг тамирчин багтсан байна.

相关新闻