Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-03 10:53:59

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн өнөөдөр Японы Үцүномияд эхэлнэ.


Тус тэмцээнд тив тивийн аваргаар шалгарсан багууд оролцох юм. Манай улсаас өнгөрсөн жилийн Азийн аварга эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөхөд бэлэн болжээ. Багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар багтлаа. Товчхондоо бол 2023 онд Азийн аварга болсон бүрэлдэхүүн дахин нэгдсэн гэсэн үг.


Э.Дөлгөөн өнгөрсөн жилийн Азийн аваргад түрүүлснээс хойш анх удаа шигшээ багт тоглож буйгаараа онцлогтой.


Монголын шигшээ баг тэмцээний “В” хэсэгт Япон, Египет, Францтай өрсөлдөх юм. Үцүномиягийн тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх авна. Манай багийн тухайд өнөөдөр эзэн орон Японтой 18:45 цагаас эхний тоглолтоо хийнэ. Тэгвэл маргааш 15:40 цагаас Францтай, 19:10 цагаас Египеттэй тоглох хуваарьтай.


Харин Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгарын Дебрецен хотод энэ сарын 15-17-нд болно. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ.

相关新闻