Н.Төгсцогт ирэх сард ээлжит тулаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-06 10:45:25

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа Колумбийн боксчин Оскар Эскандонтой хийхээр болжээ.


Уг тулааныг долоодугаар сарын 26-нд Миссисипи мужийн “Билокси”-д зохион байгуулах бөгөөд “FOX Sport” телевизийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулах аж. 


Оскар Эскандон 2004 оны Афины олимпын наадамд оролцож, шилдэг 16-нд шалгарч байсан төдийгүй мэргэжлийн бокст шилжсэнээсээ хойш 25 ялж, гурван удаа ялагджээ. Тэрбээр одоогоос яг нэг жилийн өмнө WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57.2 кг-д  аваргын бүсийн төлөө Гэри Расселтай Оскар Эскандон тулалдан ялагдсан юм.


Харин Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг-ын жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 15 тулаан хийсэн. Тэрбээр хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Намиби улсын боксчин "Цөлийн шуурга" хочит Сакариа Лукастай тулаан хийж, тэнцсэн байдаг. Тэгвэл хоёр жилийн дараа мэргэжлийн спортдоо эргэн ирж байгаа нь энэ юм. Түүний хувьд 12 ялж, хоёр ялагдан, нэг тэнцсэн.


“Боксрек”-ийн чансаанд манай тамирчин 23-т, Эскандон 11-т эрэмбэлэгдэж байна. Хэрэв Н.Төгсцогт ялбал Гэри Расселтай тулалдах магадлал өндөр болох юм.

相关新闻