Зорилтот бүлгийхэнд дулаан хувцас цуглуулж өгөх аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-11 13:17:53

Зорилтот бүлгийн айлын хүүхэд, хүмүүст дулаан хувцас цуглуулж өгөх "Дулаан хувцас" аяныг Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс зарлалаа.

Уг аяныг түргэвчилсэн хугацаанд буюу энэ сарын 11-ээс 14-ний хооронд зохион байгуулж байна.

Эхний ээлжинд аймгийн болоод сумын ЗДТГ, ИТХ,  Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, Цагдаагийн газар,  Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагууд, Татварын хэлтэс, БОАЖГ, Нэгдсэн эмнэлэг, ЕБС-ууд болоод МСҮТ,  Прокурорын газар, Хаан, Хас, Капитал, Төрийн банкуудыг аянд нэгдэхийг уриалан дууджээ.

Аянд нэгдэх байгууллагууд аяны мэдээллийг ажилчин албан хаагчиддаа түргэн шуурхай хүргэж, дулаан хувцасгүй байгаа иргэд хүүхдүүдэд өгөх илүү хувцсаа угааж цэвэрлэн байгууллагынхаа зохион байгуулагчдад цуглуулж өгснөөр ХГБХХ-т төвлөрүүлэн зорилтот бүлгийн иргэдэд хүлээлгэн өгнө гэнэ.

П.Батням

相关新闻