Н.Баяраа 30 дугаар байрт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд олон улсын хэмжээний мастер Н.Баяраа 584 оноогоор 30 дугаар байр шалгарч, тэмцээнээ өндөрлүүлэв.
Түүний хувьд 12 жилийн өмнө Лондоны Олимпод анх удаа оролцож
байсан юм. Тухайн Олимпод яг энэ дасгалдаа тэрбээр 33 дугаар байр эзэлж байсан
бол энэ удаа амжилтаа ахиуллаа.
.