Засгийн газрын хуралдаанаар Боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болох Боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршил, Төрийн банкны үйл ажиллагааг ногоон хөгжлийн чигт шинэчлэн зохион байгуулах чиглэл, Монголын хөрөнгийн бирж ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Нийт 26
асуудлыг хэлэлцэнэ.