Тэшиг сумын зарим албан хаагч банкны зээлд дахин хамрагдах боломжгүй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Тэшиг сумын ЗДТГ-ын зарим ажилчин албан хаагчид дахин банкны зээлд хамрагдах боломжгүй боллоо. Учир нь 2016 оны 4 сараас эхлэн цалин нь цагтаа буухгүй дараа сарыхаа 15-20 хүргэж буудаг болсон байна. Үүнээс болж банкны зээлийн хугацаа хэтрэлттэй болжээ.
Нийгмийн даатгалын байцаагч, нийгмийн халамжийн байцаагч, улсын бүртгэгч, татварын байцаагч, байгаль хамгаалагч гэсэн босоо удирдлагын тогтолцоотой албан тушаалтнууд л улсын төсвөөс цалин нь тавигддаг учир цаг тухайд нь цалингаа авдаг. Харин бусад нь буюу хөдөлмөрийн хэлтсийн байцаагч, иргэний танхимын ажилтан, галч зэрэг ажилтнууд орон нутгийн орлого болох мод гишүүний эрхийн бичиг буюу гоожин, төрөл бүрийн татвар төлөөсөөр цалинждаг ажээ. Гэтэл эдийн засаг хямарснаас болж түлээний эрхийн бичгээ иргэд тэр бүр авч чадахаа больж, татвар төлөөсөө бүрэн төлөх аж ахуйн нэгж ч байхгүй болсоноор орлого тасраад цалин хугацаандаа тавигдахаа болиод удаж байгааг холбогдох албан тушаалтан мэдээллээ.
П.Батням