Өнөөдрийн бөхийн барилдааныг нийтийн тээврийн дэлгэцээр шууд дамжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааныг өнөөдөр нийтийн тээврийн тв дэлгэцээр шууд дамжуулахаар болжээ.
Тодруулбал 2024 онд нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд 750 автобусанд транзит тв дэлгэц суурилуулж, зорчигчидод цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүргэж байгаа юм.Тэгвэл өнөөдөр 13 цагаас эхлэх сар шинийн баярт зориулсан “битүүний өдрийн барилдаан”-ы гурваас наймын давааг нийтийн тээврийн тв дэлгэцээр шууд дамжуулна.
Гурвын
даваанд 64 бөх тунаж үлджээ.