Өнөөдөр: Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт: "Монгол гэр бүл" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын театрын музейд болно.
11:30 цагт: Хэт холын зайн дэлхийн аварга гүйгч Б.Буджаргал “Монгол хүн болгоныг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:00 цагт: Ардчилсан намын 35 жилийн ойн их хурал Соёлын төв өргөөнд болно.
13:00 цагт: Ази тивийн шатрын 3.3 бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээнийг нээлттэй хэлбэрээр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна.
-Дэлхийн
эрүүл мэндийн өдөр тохиож байна.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
Орон нутагт:
-
Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш
хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
-Улсын
физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж
байна.
Хилийн чанадад:
-Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 9-ныг хүртэл болж байна.
-Уран
бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн
өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ
сарын 14-ныг хүртэл гарч байна.
-Чехийн Үндэсний
музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч
байна.