ӨВӨРХАНГАЙ: Энэ хавар 2.2 сая толгой мал төллөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 5.1 сая толгой мал хаваржиж байна. Он гарсаар хоёр мянга гаруй мал хорогдсон нь нийт малын 0.04 хувийг эзэлж байна.
Энэ хавар ингэ 8.5, гүү 143.6, үнээ 142.5, хонь 1.9 сая, ямаа 805 мянга буюу нийт 2.2 сая толгой мал төллөнө. Үүнээс дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар 1544 ингэ ботголж, 945 гүү унагалж, 7039 үнээ тугаллаж, 351341 хонь хургалж, 223962 ямаа ишиглэж, төл бойжилт 99.6 хувьтай байна.
Аймгийн аюулгүй нөөцөд 337.6 тонн өвс, 90 тонн тэжээл бэлтгэсэн бол 19 сумын хэмжээнд нийт 614 тонн өвс, 174 тонн ногоон тэжээл, 235 тонн үйлдвэрийн тэжээл нөөцөлсөн байна.
Зарим малчин өрх өөрсдийн бэлтгэсэн өвсөө хэрэглэж дуусаагүй байгаа. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцөд хадгалагдаж байгаа 11 мянган ногоон тэжээлийг малчдад зах зээлийн ханшнаас доогуур буюу 5000 төгрөгөөр худалдан борлуулна" хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Ч.Ганхуяг ярилаа.