Цэргийн штабын ажилтнууд мэдээллийн аюулгүй байдлыг хангахад суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-10 14:07:50

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт 2016 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Төрийн болон цэргийн нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын талаарх хууль, эрх зүйн сургалт” болж байна.

Энэ  сургалтад нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицерууд, Зэвсэгт хүчний жанжин штабын Удирдлага, холбооны хэлтсийн Мэдээллийн аюулгүй байдлын албаныхан оролцож байгаа юм. Батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан мэдээллийн аюулгүй байдал, нууцын хадгалалт хамгаалалт, горимын хэрэгжилтийг холбогдох журам, заавар, стандартын дагуу зохион байгуулах, арга зүйг эзэмшүүлэх зорилготой сургалтаар бас нийслэлийн цэргийн хүрээний өвлийн бэлтгэл ажлаа ч ярилцах юм. 

Ж.Батсайхан

相关新闻