Зам, гүүр эвдэрсэн нөхцөлд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихэд суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-11 10:20:13

Шаргаморьтын гүүрэн дээр өнөөдөр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт болно.

Сургалт нь үер, газар хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилготой юм. Сургалтад  Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, НОБГ-ын ажилтан, албан хаагчид оролцох юм. Энэ үеэр газар хөдлөлтийн гамшиг тохиож, Улаанбаатар хотын инженерийн байгууламж, зам гүүр эвдэрсэн нөхцөлд хэрхэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа явуулахыг биетээр үзүүлнэ.

Ч.Ариунболд

相关新闻