Аргентин Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал энэ сарын 8-нд тус улсын Гадаад хэрэг, олон улсын худалдаа, шүтлэгийн яамны Гадаад бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хуан Мануэл Наваррод Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулж, үүрэгт ажилдаа оров.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Элчин сайдыг Итгэмжлэх
жуух бичгийнхээ хуулбарыг гардуулж үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэн амжилт
хүсээд, Монгол, Аргентины харилцааг улам бүр өргөжүүлэхэд бүх талын дэмжлэг
үзүүлэхээ нотлов.
Элчин сайд С.Золжаргал хоёр улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцаа холбоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.