АТГ эрүүгийн 63 хэргийг мөрдөн байцаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-14 12:54:12

Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хөдөө орон нутагт ажиллаж байгаа . Харин Мөрдөн байцаах албаныхан үлдэж шалгатын ажлхий хийж байна. Тус албаныхан  энэ сарын 7-11-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 9 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. 22 гомдол, мэдээллийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 63 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг түдгэлзүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 60 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр нэг хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ гэж АТГ-ын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻