Прокуроруудыг авлигын хэргээр саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-14 15:05:32

АТГ-аас Баянзүрх дүүргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах прокурор О, хяналтын прокурор Н нарыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа онц их хэмжээний авлига авсан хэргээр баривчилсан талаар мэдээлэв.

Дээрх прокуруудыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулжээ.  АТГ-аас хэргийн мөрдөн байцаалтын талаар тдорхой мэдээлэл өгөхгүй байгаа. Ахлах прокурор, хяналтын прокурор О, Н нарыг Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт заагдсан хүнд гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хорьсон юм байна.

Ж.Батсайхан

相关新闻