Орон нутгийн төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд сургав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-15 15:00:18

АТГ-аас “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах” зорилгоор 21 аймагт ажлын хэсэг гарч ажиллаж байна.

Хэнтий аймагт энэ сарын 14-16 ны өдрүүдэд АТГ-ын Хяналт шалгалт үнэлгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт үйлчилгээний албаны дарга ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг нийт төрийн албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт сурталчилгаа хийлээ. Өнөөдөр иргэний танхимд зохион байгуулсан сургалтанд нийт 58 байгууллагын удирлагууд болон төлөөллүүд оролцсон юм. Мөн   бизнес эрхлэгчдийн дунд авлигатай тэмцэх хувийн хэвшлийн үүрэг оролцоо хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна олон нийттэй уулзаж, санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч байна.

Ж.Батсайхан

相关新闻