Автобус, троллейбус мөргөлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнгөрсөн амралтын өдөр нийтийн тээврийн автобус, троллейбустай мөргөлдсөн осол гарсныг ЗЦА-аас тодрууллаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудлын урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Daewoo BS” маркийн автобусны жолооч Б нь мөн тус компанийн “JEA 800 D” маркийн троллейбустай мөргөлдсөний улмаас зорчигч 46 настай эмэгтэй Н гэмтсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудлын замд “Тэнүүн огоо” ХХК-ны “H.Aero City” маркийн автобусны жолооч зам дээр явсан 28 настай зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан. Эдгээр хэргийг ЗЦА шалгаж байна гэв.
Ж.Батсайхан