18 тонн мах нөөцөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг энэ өвөл 18 тн мах нөөцөллөө. Нийт нөөцөлсөн махны 12340 кг нь үхрийн мах, 5710 кг нь хонины мах байна.
Өнгөрсөн онд "Баян даш хайрхан"ХХК үхэр, хонины 17 тн мах нөөцөд бэлтгэн нийлүүлсэн бол энэ онд мөн энэ компани нөөцийн мах бэлтгэх компануудын тендэрийн сонгон шалгаруулалтанд тэнцжээ.
Хонины мах нь яс их, мах багатай учраас иргэдээс үхрийн мах түлхүү нөөцлүүлэх санал ирсэн байна. Харин өнгөрөгч жил чанарын хувьд санал гомдол ирээгүй бөгөөд энэ онд ч өнгөрсөн онд нөөцөлсөн зоориндоо нөөцөллөө. Үхрийн мах 5500, хонины мах 5700 төгрөгөөр борлуулж байсан бол энэ өвлийн махыг хэдэн төгрөгөөр худалдах нь одоохондоо тодорхойгүй байна.
Махны чанар, хадгалалтын горимд Булган аймгийн мал эмнэлгийн лаборатори хяналт тавьж ажиллана.
П.Батням