Цас цэвэрлэх аянд 500 гаруй цэрэг оролцоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-29 11:11:05

Нийслэлд  23 см хүртэл цас орж огцом хүйтэрснээс зам, гудамж, талбай мөстөж хальтиргаа гулгаа ихсээд байна. Үүнтэй холбоотой Нийслэлийн цас цэвэрлэгээнд ахлах ангийн сурагчид, оюутан болон цэргийнхнийг оролцуулах уриалгыг хотын дарга С.Батболд гаргасан. Цас цэвэрлэх уриалгад БХЯ нэгдэж харьяа цэргийн анги байгууллагуудаа дайчлан оролцуулж эхэллээ.

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн Арслантай хөшөөнөөс "Нарантуул захын уулзвар" хүртэл 014, 015, 032 дугаар цэргийн ангийнхан, Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэл 013, 017,089,120 дугаар цэргийн ангийнхан, Чингэлтэй дүүргийн Дөлгөөн нуур уулзвараас Гэсэр сум хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ. Цас цэвэрлэгээнд одоогоор нийт 500 гаруй цэрэг, албан хаагчид оролцож, цэргийн ангийнхаа 33 техник автомашиныг ашиглаж байна. Иргэд энэхүү үйл ажиллагааг дэмжиж шөнөөр цас арилгаж байсан цэргүүдэд халуун цай, аарц өгч тусалж,  цэргийн алба хаагчиддаа баярлаж байгаагаа илэрхийлсээр байна.

Ж.Батсайхан

相关新闻