Даваа гаригаас эхлэн 15 уулзварын ачааллыг бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-17 11:50:18

Нийслэлийн хэмжээнд нийтдээ 15 уулзвараар тогтмол баруун гар тийш эргэх боломжтой болоод байгаа. Ирэх даваа гаригаас эхлэн ямар ямар замын уулзвараар баруун гар тийш шууд эргэх шийдвэр гаргаад байна.

32-н тойргийн уулзвар

100 айлын уулзвар

Дарь-Эхийн уулзвар

Тасганы овооны уулзвар

ЭНЭШТ-ийн уулзвар

Төв шуудангийн уулзвар

10-р хорооллын уулзвар

120мянгатын уулзвар

АПУ-ын хойд уулзвар

“ТЭЦ-3”-ын арын уулзвар

Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.

Үүнээс өмнө өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдрөөс Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппоро төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварыг байнга баруун гар тийш эргэх боломжтой болгосон юм. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал 10-40 хувиар буурсныг  албаныхан тогтоожээ. Тиймээс дахин 11 уулзвараар баруун гар тийш шууд эргэх шийдвэр гаргасан байна. Гэхдээ тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь Тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. Зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай гэж санууллаа. Улаанбаатар хотын Замын цагдаагийн албаны судалгаагаар уулзвар нэвтрэхдээ машинууд гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ. Мөн тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгаж байгаа юм.  Нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой юм.

Ж.Батсайхан

相关新闻