Төөрсөн охиныг эсэн мэнд олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн сурагч, зургаан настай М өнгөрсөн баасан гаригийн 13.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Хичээлдээ явсан охин үдээс хойш гэртээ ирээгүй тул айгийн ОБГ-т дуудлага өгчээ. Дуудлагаар аймгийн аврах 39 дүгээр ангийн албан хаагчид болон охины ар гэрийнхэн хамтран эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Төөрсөн охин М-ийг Тосонцэнгэл сумын төвөөс 18 километр зайтай “Оргих” багийн Гэзэгийн даваа гэдэг газраас эсэн мэнд олсон байна. Бага ангийн сурагчдыг хараа хяналтгүйгээр сургууль руу нь явуулахгүй, мөн тарахад нь эцэг, эх, ах, эгч нар нь авч байх шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Ж.Батсайхан