Асрамжийн газрын хүүхдүүдийг  аврагчид баярлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-26 14:30:23

ОБЕГ-ын харьяа нэгжийн  аврагч залуус асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулах сайхан санаачлага гаргаснаа өндөөр биелүүлсэн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн дэслэгч Н.Идэр захирагчтай хоёрдугаар салааны аврагчид шинэ жилийн үдэшлэгт оролцох зардлаараа “Нарны хүүүхдүүд” асрамжийн газрын 51 хүүхдийг баярлуулан бэлэг хүргэн өглөө. Тус асрамжийн газар нь Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд байрладаг. Дэслэгч Н.Идэрийн хувьд өнгөрсөн жил гэр бүлээрээ хүүхдүүдэд хувцас, тоглоом, ном, дэвтэр авч өгч баярлуулжээ. Харин энэ жил ажлынхандаа өөрийн санаачилсан сайн үйлсээ дуулгаснаар залуусын дэмжлэгийг авч, 12 албан хаагч хамтран хүүхдүүдийг баярлуулахаар шийджээ. Аврагч залуусын  санаачлагыг тус хорооны дэлгүүрийн хамт олон бас дэмжиж, бэлгээ 30 хувийн хөнгөлөлттэй үнээр өгчээ. Сайхан үйлсийг санаачлан, хүүхдүүдэд сэтгэлийн бэлгээ илгээсэн аврагч залуустаа  Онцгой байдлын ерөнхий газраас ч баяр хүргэсэн байна.

Ж.Батсайхан

相关新闻