БХЯ 50 ортой хүүхдийн түр тасаг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБатлан хамгаалах яам Цэргийн төв эмнэлэгтээ 50 ортой хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Ерөнхий сайдаас үүрэг өгсөний дагуу уг тасгийг ажиллуулахаар болсон байна.
Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд түр тасгийн орчин нөхцөлтэй танилцаад "Шаардлага хангасан" хэмээн үзжээ.
Иймээс уг тасгийг оны босгон дээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх гэнэ.
Б.Туул