Дагавар хүүхдээ заазуурдан хөнөөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-03 09:15:30

Шинэ он солигдох мөчид буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр  хороонд оршин суугч Хятад улсын харъяалалтай, 45 настай Ө гэгч 13 настай дагавар хүүхдээ заазуурдан гэмтээж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг гарчээ.

Мөн 46 настай иргэн Х-г толгойн тус газар нь бас л заазуурдаж хүндээр гэмтээсэн байна. Дээрх Ө гэгч нь  хэрэг хийх үедээ согтуу байсан байна. Энэ гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн  нэгдүгээр хэлтэс мөрдөн  шалгаж байна. 

Ж.Батсайхан

相关新闻