Галт тэргэнд хоёр оюутан дайруулж амь насаа алдсан хэрэг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-09 14:37:16

Өнгөрсөн амралтын өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан хэрэг гарчээ. 

Төмөр замын цагдаагийн албаныхан уг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн мэдээлэл өглөө. УБТЗ-ын Тээврийн хяналтын алба ослын талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буйгаас гадна цагдаагийнхан ч хэргийг тодруулж байж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв. Ойрын  өдрүүдэд  нийт таван хүн төмөр замын ослын улмаас амь насаа алдсан гэх албан бус мэдээ ч байна. Дээрх хэргийг тодруулж цаашид мэдээлэл өгөх болно.

Ж.Батсайхан

相关新闻