ШЕЗ зарим Шүүхийн Тамгын газрын даргыг шинээр томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-10 12:13:26

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар зарим шүүхийн Тамгын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, томилжээ.

 Д.Одхүүг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалаас нь чөлөөлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсон байна. Шинээр томилогдсон Д.Одхүү нь эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагаар мэргэшсэн төрийн албан хаагч аж. Өмнө нь Мэргэжлийн хяналтын газарт ахлах мэргэжилтэн, Шүүхийн ерөнхий зөвлөлд ахлах референт, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.

Ж.Батсайхан

相关新闻