284 вагон жилд 1000 тн нүүрс хэрэглэж буйг больж утаагүй түлш ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-12 17:27:04

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон Автотээврийн үндэсний төвийн холбогдох албаныхан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Автотээврийн техникийн хяналт, үзлэгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д. Ганбат  олны анхаарал татаад байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЗТХЯ-аас хийх ажлаа ч танилцуулав. Монгол Улсад нийт 284 суудлын вагон  жилд 1000 гаруй тонн нүүрс ашигладаг. Тиймээс утаагүй түлшийг ашиглах тушаал шийдвэр гаргалаа хэмээн мэдээлсэн нь содон шинэлэг байв. Түүнчлэн баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашиныг хязгаарлах, татварын бодлогоор зохицуулах саналыг Сангийн яаманд хүргүүлжээ. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 400 мянган тээврийн хэрэгслийг судлаад үзэхэд баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгааг бодлогоор зохицуулна гэдгээ ч  онцлов.  Үүнийг цэгцлэхийн тулд иргэдийг хохироолгүй, баруун талдаа хүрдтэй автомашин эзэмшигчдийн эрх ашгийг хөндөлгүй шийдэх арга замыг олох юм байна. Автомашинаас ялгарсан утаа хүйтний улиралд хүний амьсгалах түвшинд тархдаг учир хорт утаа шууд нөлөөлөх эрсдлийг багасгахын тулд  Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн хяналт, үзлэгийн арга хэмжээг эрчимжүүлнэ гэлээ.

Ж.Батсайхан

 

相关新闻