Бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн АНУ-ын иргэнд захиргааны шийтгэл оноон суллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-12 17:34:13

“Централ Тауэр”-т  гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг өнгөрсөн даваа гаригт  гарч, тус барилгыг цагдаа, онцгойнхон хамгаалалтад авч, шуурхай ажилласан. Сэжигтнийг анх Данийн иргэн гэж байсан ч шалгалтаар АНУ-ын 51 настай иргэн байсныг тогтоов.

Харин  хэргийг нь цагдаагийн байгууллагаас ТЕГ-т шилжүүлсэн юм. Цагдаа болон тагнуулын байгууллагын шалгалтаар “Централ тауэр”-ээс ямар нэгэн тэсэрч, дэлбэрэх зүйл олдоогүй.

АНУ-ын иргэнд "Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны хариуцлага тооцож"  түүнийг суллажээ. 

Тэр  “Централ Тауэр”-ын XV давхарт байрлах Дани улсын өргөмжит консул, “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай уулзах хүсэлт тавьсан боловч “Боломжгүй” гэсэн хариу сонсоод  “Бөмбөг тавина” гэж сүрдүүлсэн нь Тагнуулын байгууллагын шалгалтаар тогтоогдов.

Ж.Батсайхан

相关新闻