Архинд шинжилгээ хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-17 20:57:45

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори архинд яаралтай шинжилгээ хийж байна.

Улаанбаатар хотноо архинаас болж 5 хүн хордож нас барсан явдал гарсан. Үүнтэй холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн үүргийн дагуу лабораторийн эрхлэгч, дээж хүлээн авагч шинжээч, химич шинжээч нар бүрэн цугларч, Gold Chinggis нэрийн архины дээжийг улсын байцаагчаас хүлээн авч шинжилгээг хийж эхлээд байна. Мөн цаашлан бусад бүх төрлийн архинаас дээж аван судалж эхэлсэн. Одоогоор ямар нэгэн зөрчилтэй архи илрээгүй байна.

Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 188 цэг үйл ажиллагаа явуулж байна.

                                                                                                                                                                                    П.Батням

相关新闻