Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэдэг цэгүүдийн ажиллах эрхийг 3 хоногийн турш хориглолоо. Нийслэл хотод архинаас болж нэр бүхий 5 иргэн хордож нас барсан байж болзошгүй хэмээн баттай хариу гартал ийнхүү архи согтууруулах ундаа борлуулахыг хоригложээ.
Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар Gold chinggis нэрийн архинуудад шинжилгээ хийж, шинжилгээний хариу эцсийн байдлаар албан ёсоор гарлаа. Дээрх нэрийн архинд 7 үзүүлэлтээр химийн шинжилгээ хийхэд, үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх хэмжээндээ гарсныг МХГ-аас мэдэгдлээ. Гэвч улсын хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон журмыг Булган аймаг ч даган мөрдөж 1 сарын 18-аас 1 сарын 20-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
П.Батням