21 аймгийн холбоо, мэдээллийн мэргэжилтнүүд дадлага хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬТөв орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагуудын Зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт өнөөдөр ОБЕГ-т эхэллээ.
Энэ удаагийн сургалтыг дадлага давамгайлах нь онцлог болж байна. Гамшгийн үеэр богино долгионы радиостанц дээр үелзэл тохируулах, зарлан мэдээлэх, холбоонд орох дадлага сургуулилт хийнэ. Мөн мэргэжилтнүүд шуурхай удирдлага, зарлан мэдээлэх хөдөлгөөнт удирдлагын төв болон Хьюндай HD120 загварын автомашин, холбооны хөдөлгөөн зангилгаа "Тоёота Ланд крузер 200" загварын автомашинд суурилуулсан техник хэрэгсэл дээр дадлага сургууль хийнэ гэж ОБЕГ-аас мэдээлэв. Сургалтад НОБГ, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги болон 21 аймгийн Зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамарч байна. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Ж.Батсайхан