Багш нарын урлагийн үзлэгт бага ангийн нэгдэл тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-23 17:26:50

Булган аймгийн Булган сумын 1-р 12 жилийн бүрэн дунд сургууль багш нарыхаа дунд урлагийн үзлэгийн тэмцээн зохион байгууллаа.

Өмнөх жилүүдэд зөвхөн сурагчдын дунд уг тэмцээнийг явуулдаг байсан бол энэ удаа багш нарын дунд явуулж байгаагаараа онцлог боллоо. Урлагийн үзлэгт багш нар нэгдэл нэгдлээрээ баг болж, нийт 14 баг өрсөлдлөө.  Бага ангийн Заах аргын нэгдлийн  "Өнөр бүл" баг тэргүүн байр, Гадаад хэлний заах аргын нэгдлийн багш нар 2-р байр,  Байгалийн ухааны заах аргын нэгдлийн багш нар 3-р байр эзэллээ.

Найман үзүүлбэр тус бүрээс 1 шилдэг үзүүлбэр шалгаруулснаас бага ангийн ЗАН-ийн багш нар 4 үзүүлбэрт тэргүүлж багийн дүнгээр мөн тэргүүллээ.

                                                                                                                                                                                    П.Батням

相关新闻