Хар тамхитай холбоотой байж болзошгүй гэмт хэрэг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-31 17:21:18

Өндөр байшингаас унаж  амиа алдсан залуугийн нас барсан шалтгааныг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн байцаагчид ажиллаж буйг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

.“Чингис” зочид буудал болон Имарт дэлгүүрийн арын замын чанх ард байрлах “Рояал Кэстл” хотхоны ... байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг өнгөрсөн ням гараг буюу энэ сарын 29-ний өдөр гарчээ. Мөрдөн байцаалтын явцад талийгаач хэргийн газарт найзуудтайгаа байсан нь тогтоогдсон бөгөөд  хар тамхи, мансууруулах бодисын уут, гаанс олдсон байна. Тиймээс цагдаа нар холбогдох 12 залууг сэжигтнээр тооцон шалгаж,  тэдний шээс, цуснаас шинжилгээ авч, хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоохоор  ажиллаж байна. Талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилж байна. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарснаар  талийгаач залуу амиа хорлосон уу,  гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдэг нь тогтоогдоно гэж холбогдох албаныхан хэллээ. 

Ж.Батсайхан

相关新闻