Ослоос хамгаалан хайс байрлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-31 17:39:31

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн билэгдлийн хөшөө бүхий дөрвөн замын ойролцоох Баянбүрдийн замд зам тээврийн осол гарах нь нэмэгдэж, саяхан  хоёр явган зорчигч амиа алдсан осол гарсан байна. Тиймээс ослоос сэргийлж замын голд хайс байрлууллаа гэж ЗЦА-аас мэдээллээ.

 Баянбүрдийн замын энэ хэсэгт  машины ачаалал их бөгөөд иргэд ч автомашиныг үл тоон хаа дуртай газраараа алхдаг.  Мөн замын тэмдэглэгээ, анхааруулга  ч тааруу. Тиймээс Баянбүрдийн тойргоос зүүн тийш 150 метр газарт замын голоор хайс байрлуулж, зам тээврийн ослоос иргэдийг хамгаалж байна гэж ЗЦА олон нийтэд анхааруулж байна.

Ж.Батсайхан

相关新闻