Монгол залууг буудан хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬКанад улсын Калгари хотын “Эрнест Мэннинг” ахлах сургуульд суралцаж байсан 22 настай монгол залуу бусдад буудуулан амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ
Гадаад харилцааны яамнаас талийгаачийн талаарх тодорхой мэдээллийг өгөхгүй байх хүсэлтийг ар гэрийнхэн нь уламжилсан байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн тус яамнаас мэдэгдлээ. Юутай ч талийгаачийн толгойн тус газар нь буудаж, хөнөөсөн. Гэмт этгээдүүд буудсан хохирогчийг эмнэлгийн үүдэнд үлдээгээд явсан ч хохирогч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас баржээ. Хэрэг орон нутгийн цагаар оройн 19:00-21:00 цагийн хооронд гарсан бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Ж.Батсайхан