Золгүй үхлийн зарим баримт тодорч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-01 13:00:21

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал Кэстл” хотхоны  байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг өнгөрсөн ням гарагт  гарсан. Уг золгүй явдал хар тамхитай холбоотой байж болзошгүй талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл зарим баримт тодорхой болж байна.

  Баянзүрх дүүргийн цагдаагийн Iхоёрдугаар хэлтэс энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнийг шалгаж, мансуурсан байж болзошгүй хэмээн үзэж, шинжилгээ авснаа ч мэдээлсэн. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Хэрэг гарах үед “The Colors” хамтлагийн залуус мансуурсан байдалтай байжээ. Золгүйгээр нас барсан залуу нь жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан бөгөөд хамт байсан  залуус нь  “The Colors” хамтлагийнхан байв. Талийгаач  “The Colors” хамтлагийн соло гитарчин, СУИС-д суралцдаг. Тус хамтлаг 2010 онд байгуулагдаж  2012 онд “ECOTONE 2012” дуу хөгжмийн фестивальд тэргүүн байр эзэлснээр уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн юм байна. Шинжилгээний хариу гарахад бас нотолгоо нь нэмэгдэх тул бид цаг тухай бүр нь мэдээлэх болно. Өнгөрсөн долоо хоногийн эхээр ШЕЗ-ийн 2016 оны тайланд хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдсэнийг анхааруулж байсан. үүний нэг нотолгоо нь энэ хэрэг боллоо.

Ж.Батсайхан

 

相关新闻