Нурангид дарагдсан иргэдийн амийг аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-08 16:56:47

ОБЕГ-аас ирүүлсэн мэдээнд , нийслэлийн захын дүүрэг Налайхын гуравдугаар хорооны нутагт байрлах уурхайн  57 дугаар оорхойд  нуранги болсон дуудлагаар хүний амь аварсныг дурдсан байна.

Гар  уурхайн гүнд ажиллаж байсан дөрвөн иргэн өчигдөр 14:25 цагт нурангид дарагдсан мэдээлэл  ирснээр  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллажээ. Аврагчид 122 метр урт хонгилын мухраас иргэн 31 настай, эрэгтэй Г, 26 настай, эрэгтэй О, 32 настай, эрэгтэй Г, 30 настай, эрэгтэй У нарыг амьд гаргаж, гэмтлийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэн өгчээ. Ослын шалтгааныг мэргэжлийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻