Батлан хамгаалахын сайдын тушаалаар байлдагчдын ар гэрт тусламж өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБатлан хамгаалахын сайдын тушаалаар Төв аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээний дагуу Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн дугаар ангиудад алба хааж буй байлдагчдын ар гэрт буцалтгүй тусламж өгөв.
Үүний дагуу өрхийн амьжиргааны түвшин доогуур хугацаат цэргийн 10 байлдагчийн ар гэрт буцалтгүй тусламж олгохоор болсон. Төв аймгийн цэргийн штабын офицерууд тус тусын ар гэрт нь тусламж хүлээлгэн өгч эхэллээ. Хилийн цэргийн 0252 дугаар ангид алба хааж байгаа байлдагч Б.Тэмүүжингийн ар гэр болон Зэвсэгт хүчний 016 дугаар ангид алба хааж байгаа байлдагч Б.Баттулгын аав бэлтгэл ахлах ахлагч Балдоржид дэмжлэг үзүүллээ гэж БХЯ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан