Иргэдэд хүчирхийллийн эсрэг тэмцэх хууль сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-09 16:20:39

Монголчуудын уламжлалт цагаан сарын баярын үеэр иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилготой “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд үргэлжилж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд УБХЦГ-аас хийж буй ажлаасаа танилцуулахдаа иргэдэд хүчирхиййллийн эсрэг тэмцэх хуулиар сурталчилж байгаагаа онцлов.Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс захиргааны хяналтад байгаа 93 иргэнд шинээр мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар сургалт зохион байгуулжээ. Сургалтад хамрагдсан хүмүүст ,хууль, эрх зүйн зөвлөмжийг  тараан өгч, цуврал сургалтад оруулах юм байна. Энэ мэдээллийг өгснийхөө дараа ажлын өндөр амжилт гаргаж хамт олноо манлайлсан цагдаагийн албан хаагчдад шагнал гардууллаа.

Ж.Батсайхан

相关新闻