Галын аюулаас урьдчилан сэргийлэх аянд иргэд идэвхтэй оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-10 14:49:13

Нийслэлийн ОБГ-аас гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт  хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан өнгөрсөн сарын 9-нөөс энэ сарын 9-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд" Галын аюулаас урьдчилан сэргийлье"  сургалт сурталчилгааны ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд  зохион байгуулсаар байна.

Нийсллэийн хэмжээнд Ггл түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 14 удаа,  нэгдсэн арга хэмжээг 6 удаа зохион байгуулж нийт 5012 иргэнийг хамруулан, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх ухуулга сурталчилгааны материал 11238 ширхэгийг тараажээ.Энэ долоо хоногт Чингэлтэй дүүргийн ОБХ энэ аяныг үргэлжлүүлж байна. Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Б.Мягмаржав “Галын аюулаас сэрэжилцгээе!” сэрэмжлүүлэг, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Чинбат  “Цахилгааны аюулгүй байдлыг хангах зөвлөмж” шинээр боловсруулан 3000 ширхгийг сурталчилгаанд ашиглан, УБЦТС ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудтай хамтран 4605 иргэнд цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар яриа таниулга хийн зөвлөмж өгчээ. Иргэд энэ аянд идэвхтэй оролцож байна гэж Нийслэлийн ОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻