Сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-15 10:30:01

НОБГ-аас сүм хийд, шашны байгууллагуудад аюулгүй байдлын шалгалт хийж эхэлжээ.

Энэ сарын 23 хүртэл үргэлжлэх энэхүү шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм, хийдэд барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, цахилгаан хангамжаас эхлээд гал түймрийн аюулгүй байдлыг хангах зэрэг үнэлгээ өгөх юм. Сар шинийн баяраар сүсэгтэн олон сүм хийдэд мөргөл үйлдэж, ном уншуулах нь нэмэгддэг. Тиймээс иргэдийг гэнэтийн осол, гамшгаас сэргийлэх зорилгоор шалгалт явуулж буй юм. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдлыг сар шинийн баяраас өмнө арилгуулах аж.

Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулж байгаа 372 сүм хийд зөвшөөрөл авснаас 319  нь үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй юм. Энэ нь улсын хэмжээнд байгаа нийт сүм хийдийн 85.8 хувийг эзэлж байгаа юм.

Ч.Ариунболд

相关新闻