Гамшгийн эрсдлийн мэдээллийг гар утсаараа авдаг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-21 17:36:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ард иргэдэд гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг, ойлголтыг сонирхолтой байдлаар хүргэх зорилгоор ухаалаг гар утасны "АNHААR" аппликэйшн нэвтрүүлсэн юм.

Та уг аппликейшн татсанаар гамшиг осол болсон үед авах арга хэмжээ, холбоо барих байгууллагууд болон утасны дугаарыг олж мэдэхээс гадна амилуулах суурь тусламжийн зааварчилгаа болон гамшиг ослын үед ашиглах хэрэгслүүдийг дэлгэрэнгүйгээр тайлбарласан мэдээллийг  АNHААR аппликэйшний хаягаар орж үзээрэй. Хөдөөгийн иргэд орон нутгийнхаа цаг агаар болон гамшигтай холбоотой мэдээллийг утсаараа дамжуулан авч буйг ОБЕГ болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийнхөн мэдэгдсэнийг өмнө бид мэдээлж байсан. Харин хотын иргэд төдийлөн ашиглахгүй байгаа тул үүнийг иргэн бүр гар утсандаа татаж ашиглахыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Ж.Батсайхан

相关新闻