Автомашин онхолдож, хоёр зорчигч нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-06 18:40:13

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сарын 4, 5-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 499 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн долоо, мөргөлдсөн 21, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг зөрчил илэрсэн байна. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч нэг, явган зорчигч хоёр бүртгэгдсэн. Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд сургуулийн насны дөрвөн хүүхэд өртсөн.Мөн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 75 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Улиастай салдаг уулзварын зүүн замд "H.Verna" маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон "T.Pruis-11"  маркийн автомашиныг мөргөөд хэргийн газрыг орхин явжээ. Мөн Архангай аймгийн Хашаат сумын Номхон баг, Архангай салдаг уулзвараас баруун хойш 2 км-т асфальтан замд Э жолоочтой " N.Sunny" маркийн автомашин онхолдож зорчигч О, Б нарын хоёр хүний амь нас хохирсон гэж ЗЦА-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻