28 иргэнийг эх орондоо авчрахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-03-07 14:38:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ жил хилийн чанадад хорих ял эдэлж байгаа 28 иргэнийг эх орондоо авахаар Швед, Хятад, Хонгконг улсад хүсэлт гаргажээ.

Одоогийн байдлаар гадаадын 14 улсад 168 монгол иргэн ял эдэлж байна. Өнгөрсөн жил БНХАУ-аас хоёр иргэнийг, Казахстан Улсаас нэг иргэнийг ялтан шилжүүлэх гэрээгээр монголдоо авчирсан байна.

Манай улс нь нийтдээ 55 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн зохицуулалттай. Тэгэхээр тухайн хоригдож буй иргэн хүсэлт гаргавал үлдсэн ялаа эх орондоо эдлэх боломжтой гэдгийг тухай бүрт нь мэдэгдсэн аж.

Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудал дээр хамтарч ажиллаж байгаа юм.

Б.Туул

 

相关新闻