“Сентерра Гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шүүх хурал хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗахиргааны хэргийн шүүх өчигдөр “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Кадастрын хэлтсээс Ноён уулын орчимд “Сентерра Гоулд” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч болон хариуцагч талаас тусгай зөвшөөрлийн эх хувьд үзлэг хийх, “Сентерра Гоулд” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авсан байна. Хуралдаанд “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болорчулуун, Г.Уянга, өмгөөлөгч Г.Батбаяр, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, Ж.Батмагнай, гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, өмгөөлөгч Р.Мэндсайхан нар оролцсон байна.
Ч.Ариунболд